“Квант сервис” ХХК нь 2003 онд компьютер, мэдээлэл технологийн тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ хийх үндсэн үйл ажиллагаатайгаар байгуулагдсан.

Байгуулагдсан цагаасаа хойш салбартаа тэргүүлэгч компани болох зорилтыг тавин өнөөдрийг хүртэл мэдээллийн технологийн салбарт тасралтгүй 20 жил идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирлээ.

Бид үйлчлүүлэгчдийнхээ байнгын түнш нь байж, хэрэгцээнд нь тохирсон чанартай бараа бүтээгдэхүүнийг байнгын тасралтгүй хурдтай хангаж, сэтгэл ханамжийг ямагт өндөрт байлгасаар ирсэн билээ.

Манай компани нь хамгийн сүүлийн үеийн шинэлэг техник технологи бүхий компьютер,  програм хангамж, сүлжээний тоног төхөөрөмж, хэвлэгч, хувилагчийг өндөр чанар, найдвартай ажиллагаа, үнийн давуу талтайгаар санал болгож ирлээ. Бид арвин туршлага, өндөр технологийг удирдлага зохион байгуулалтын мэргэжлийн түвшинтэй хослуулан бизнесийн давуу тал, үнэ цэнэ болгон хэрэглэгчиддээ хүргэдэг.

Манай хамт олон

Бид электроник, мэдээлэл технологийн салбартаа тэргүүлэгч байх үндсэн зорилтоо мөрдлөг болгон нэгэн чигт санаа нийлсэн мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна. Хүн бүр өөрийн эзэмшсэн ажил мэргэжилдээ эзний ёсоор хандаж үйлчлүүлэгч хэрэглэгчдийн ашиг сонирхлыг хүндлэн ажиллахыг бид өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгон ажилладаг юм.

Гадаад дотоод худалдаа

           Бид Dell, Acer, Asus, MicroSoft, Hp, Epson, Cisco, TP-Link зэрэг брендийн тоглоом, оффис, гэрийн зориулалтын ширээний болон зөөврийн компьютер, сервер компьютер принтер хувьлагч түүний хор сэлбэг, сүлжээний тоног төхөөрөмж тэдгээрийн дагалдах тоног төхөөрөмжийг Сингапур, Хонгконг, Тайвань, Тайланд, БНХАУ -аас импортоор оруулж ирдэг бөгөөд эдгээр нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологи агуулсан чанарын баталгаатай найдвартай бүтээгдэхүүн болно. Мөн майгуулга нь Asta брейндийн лазер ColorFly шинэгэн хорны монгол дах борлуулагчаар ажилдаг билээ.